МУБИС-ИЙН ХАРЬЯА 249-Р ЦЭЦЭРЛЭГ


Манай цэцэрлэг нь 2016 оны хичээлийн жилд 4 бүлэг, 90 хүүхдийн хүчин чадалтай, 11 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдож, стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байна.

        Бүлэг бүр тусдаа ариун цэврийн өрөөтэй, биеийн тамир чийрэгжүүлэлтийн өрөө, гадаа тоглоомын талбай, хүлээн авах өрөө, анги танхим бүрэн камержсан. 

       Тус цэцэрлэг нь СӨБ-ын багш нарыг бэлтгэдэг МУБИС-ийн дэргэд үүсгэн байгуулагдаж, багш, оюутнууд 6 төрлийн дадлага хийн, үйл ажиллагаатай танилцаж хамтран ажиллах нөхцөл  бүрдэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм.

       СӨБС-ийн багш, оюутнууд цэцэрлэгийн хүүхдийн хөгжлийн үйл явцыг лекц, семинарын хичээл дээр шууд ажиглан, тэмдэглэх, анализ хийх, хэлэлцэх зэргээр хамтран ажиллах сургалтын орчин, ухаалаг системийг нэвтрүүлсэн нь стандартад суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна.

        Монгол улсын хууль эрх зүйн баримт бичгийн хүрээнд СӨНХ-ийг тэгш хамруулах үүднээс Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай 2 хүүхдийг энгийн бүлэгт хүлээн авч, 4 хүүхдийг грүпп сургалтад эцэг эхтэй нь 7 хоногт 1 удаа хамруулан хамтран ажиллаж байна.

      СӨБС-ийн эрдэмтэн багш нарын боловсруулсан сургалтын хөтөлбөр, шилдэг заах арга зүй, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжиж, үнэлэх цогц хөтөлбөрүүдийг хамтын хүчээр хэрэгжүүлэх зорилго тавьж бид бүхэн ажиллаж байна.

Бидний эрхэмлэх зүйлс

        Манай цэцэрлэг нь хүүхдүүдийг хөгжүүлэхэдчиглүүлэгч байна.

  1. Аюулгүй орчинд сурч боловсрох
  2. Өөртөө итгэх итгэлийг бий болгох
  3. Зөв зан үйлийг төлөвшүүлэх
  4. Амьдрах арга ухаанд суралцахад нь бид чиглүүлэгч болно.

БИДНИЙ УРИА: “ХҮҮХЭД БҮРИЙН ТЭМҮҮЛЛЭЭР БИД ЖИГҮҮРЛЭДЭГ”