СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ УХААН, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ


Манай тэнхим нь 1962 онд “Цэцэрлэгийн багшийн сургууль” байгуулагдсан үеэс “Тусгай мэргэжлийн заах аргын нэгдэл” нэртэйгээр сургалтын үйл ажиллагааг явуулж ирсэн. Тус тэнхим нь

  • 1968-1977 онд Сурган хүмүүжүүлэх ухааны заах аргын нэгдэл
  • 1977-1991онд Тусгай мэргэжлийн заах аргын нэгдэл
  • 1991 оноос өнөөг хүртэл Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим нэртэйгээр ажиллаж байна.

Тэнхмийн анхны эрхлэгчээр Ж.Алтанцэцэг /1962-1968/, Л.Уранцэцэг /1968-1974/, Д.Адъяадулам /1987-1988/, Ж.Алтанцэцэг /1988-1991/, Л.Алтансувд /1991-1998/, Б.Туяа /1998-2001/, Г.Бадамханд /2001-2002/, Н.Цэдэвсүрэн /2002-2009/, А.Оюунбилэг /2009-2014/, Д.Туяа /2014 оноос өнөөг хүртэл/ нар тус тус ажиллаж байжээ. Тус тэнхмийн багш нар нь ОХУ, БНПАУ-ын их сургууль болон МУБИС төгссөн.

Одоо тэнхмийн эрхлэгчээр Доктор /Рh.D/ Д.Туяа, дэд проф. Т.Гэрэлтуяа, Доктор (Ph.D) Отгонцэцэг, О. Болор, магистр Б.Баяржаргал, Б.Тунгалаг, Ц.Оюунбилэг, Г. Батжаргал  нарын 9 багшийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.

Тэнхмийн багш нар ОХУ-ын Чит муж, Сингапур улсын бага насны хүүхдийн хөгжлийн төв, Япон улсын Айчигийн боловсролын их сургууль болон Хятад, Хөх хот, Солонгос Дугсан, Герман, АНУ Нью Мехико Их сургуульд мэргэжил боловсролоо дээшлүүлэн, хүүхэд хөгжүүлж буй дэлхийн нийтийн чиг хандлага, үзэл баримтлал, арга туршлагыг сургалт-үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Тэнхмийн багш нар 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн “Багш, СӨБ” бакалаврын мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд шинээр “Хөгжүүлэх сургалтын орчин”, “СӨБ-ын сургалтын хөтөлбөр”, “Хүүхдийн хөгжлийн ажиглалт, үнэлгээ”, “Хүүхдийн зан үйлийн шинжилгээ” хичээлийн стандарт, хөтөлбөрий, боловсруулан сургалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн шинэчилсэн сургалтын төлөвлөгөөгөөр тэнхмийн багш нар “Судлах-1”, “Судлах-2”, “Багшлах дадлага”-ыг удирдан зохион байгуулдаг. Дэд проф. Т.Гэрэлтуяа нь “Бага насны хүүхдийн цогц хөгжил” суурь судлагааны чиглэлээр коллоквиум зохион байгуулж хичээлийн жилийн турш эрдэмтдийг урьж ажиллуулж байна.