Эрдмийн зөвлөлийн танилцуулга


СӨБС-ийн Эрдмийн зөвлөлийн тухай

СӨБС-ийн Эрдмийн зөвлөл нь Дээд боловсролын тухай хууль, Инновацийн тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журам, МУБИС-ийн дүрмийн хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, оюуны өмчийн талаар баримтлах бодлого, чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явц, үр дүнг хэлэлцэж, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий хамт олны төлөөллийн байгууллага юм.

СӨБС-ийн эрдмийн зөвлөл нь 2018 оны .......-р сарын .........-ний өдрийн захирлын тушаалаар бүрэлдэж бий болсон.

СӨБС-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл болох “Бага насны хүүхдийн хөгжил” сэдвийн хүрээнд эрдэмтэн профессорууд маань гадаадын эрдэмтэн судлаачидтай хамтран судалгаа, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Эдгээрээс дурдвал:

  • Америкийн эрдэмтэн Кендес Кей “Үйлийн судалгаа”
  • Германы эрдэмтэн Н.Нагель “Хүүхдийн хэл ярианы хөгжлийн судалгаа”
  • Японы мэргэжилтэн Кимико “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй”  гэх мэт олон ажлуудыг нэрлэж болно.

СӨБС-ийн нийт багш нарын 30 гаруй хувь нь эрдмийн зэрэг цолтой профессор багш нар юм.

2005 оноос 2018 он хүртэл хугацаанд СӨБС-ийн эрдэмтэн багш нар магистрантурын сургалтын албанд харъяалагдаж, тус албанаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож ирсэн.

2005 онд СӨБС  нь 4 эрдэмтэн багштайгаар анхны магистрантуудаа элсүүлэн сургалт явуулж 2007 онд анхны төгсөлтөө хийснээс хойш эдүгээ 172 судлаач, 54 арга зүйн нийт 226 магистр багш нарыг бэлтгэн төгсгөсөн байна. Мөн энэ хугацаанд СӨБС нь эрдэмтэн багш нарынхаа тоог жил бүр нэмсээр өнөөдөр даруй 10 гаруй эрдэмтэдтэй болжээ.