Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг дэмжих төв


Тус төв нь Сургуулийн өмнөх боловсролын   сургалтын онол-арга зүйн болон  технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийх,  шинэ арга зүй боловсруулах,  турших,  үр дүнгээр  нь   сургалт  зохион байгуулах зорилготой.  Өнгөрсөн хичээлийн жилд судалгааны хоёр тайланг гаргалаа. i. Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр хамгаалсан нэг сэдэвт бүтээл болон  МУБИС- аас эрхлэн гаргадаг  “ Лавай”, “Оюуны хөтөч” эрдэм шинжилгээний бичигт хэвлүүлсэн  бүх бүтээлүүдэд  шинжилгээ хийсэн  судалгааны тайлан.  Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа болно.  Түүнчлэн   “Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийг дэмжих аргууд”, “Үр дүнд суурилсан менежмент “ сэдвээр  Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Дундговь,  Дархан –Уул аймаг, Хэнтий, УБ Чингэлтэй дүүргийн 400 гаруй    цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйч нарт сургалт зохион байгуулсан юм.  Сургалт зохион байгуулахын тулд  цэцэрлэгийн удирдах ажилтан,  аргазүйч, багш нарт ямар чиглэлээр сургалт авах талаар хэрэгцээний судалгаа авдаг. 2017 онд 189  цэцэрлэгийн удирдлага, багш нарыг  хамруулсан судалгааны үр дүнд  дараах чиглэл, сэдвээр  сургалт авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Үүнд: Бага насны хүүхдийн хөгжлийн төвшинг тогтоох аргазүй, Бага насны хүүхдийн хэл яриа, дүрслэн зурах аргазүй,  STEAM  сургалтын аргазүй, тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн хөгжлийг оношлох аргазүй,   гэр бүлд суурилсан  хөтөлбөр,  Цахим орчимд амьдарч байгаа  хүүхдийн хөгжлийг хэрхэн дэмжих,  Үр дүнд суурилсан менежмент, тоглох явцдаа хөгжүүлэх аргазүй, төсөлт суурилсан тоглоомын аргазүй  зэрэг  болно. Төвийн зүгээс сургалт зохион байгуулахад багш нарын зүгээс ирүүлсэн санал, хүсэлтийг  анхаарч үзэх шаардлага байна.

2017-2018 оны хичээлийн жилд тус төвөөс    “Эрт боловсролын  хөгжлийн  Портеж арга зүй”-г  өөрийн оронд нутагшуулах ажлыг хийж байна.  Уг аргазүйг   МУБИС-ын  харъяа түшиц цэцэрлэг дээр тусгай хэрэгцээ шаардлагатай болон хэвийн хөгжилтэй хүүхдүүдийг сонгон хамтран ажиллаж байна.  Туршилт судалгааны үр дүнд уг аргазүйн чиглэлээр сургалт зохион байгуулахаас гадна сургуулийн магистрантур хийгээд бакалаврын сургалтын  хөтөлбөрт тусгах юм. Өөрөөр хэлбэл, төвийн зүгээс   ирээдүйн багш нарт суралцах хугацаанд нь  олон улсад хүлэээн зөвшөөрөгдсөн хүүхдийн хөгжлийн төвшинг тогтоох, үнэлэх аргазүйг зааж сургахад нь хамтран ажиллаж байна. Түүнчлэн магистрант  болон бакалаврын дипломын ажил бичиж байгаа оюутантай хамтран  түшиц  болон дадлагын цэцэрлэгт туршилт  хамтран хийх замаар тэдэнд судалгаа шинжилгээний ажил хийх арга барилд суралцахад нь дэмжлэг үзүүлж байна.