Оюутны үйл ажиллагааны төлөвлөгөө


8 сар

Суралцах эрхийн бичиг авч, сургалтын төлбөрөө төлсөн элсэгчид бүртгүүлэх

Шилжилт хөдөлгөөний өргөдөл хүлээж авах

Хөрвөх ангийн бүртгэл эхлэх 

Шинээр элсэгчдийг сургалт, удирдлага мэдээллийн системд бүртгэх

1-р ангийн суралцагчдаас англи хэлний түвшин тогтоох шалгалт авах

Шинээр элсэгчид болон, эцэг эх, асран хамгаалагчдад зориулж, МУБИС-ийн шинэчлэл, бүтэц, бодлого, сургалтын журам, эрхзүйн орчин, сургалтын төлбөрийн талаар мэдээлэл өгөх зорилгоор уулзалт, мэдээлэл хийх

Магистрийн өдрийн ангийн бүртгэл эхлэх

Шинэ оюутны хичээл сонголт-1,2

2-4 ангийн хичээл сонголт 2 хийх

Оюутны тээврийн хэрэгслээр зорчих U money картны захиалга хийх

Хөрвөх ангид элсэгчдийн кредит дүйцүүлэлт хийгдэж, комиссоор баталгаажуулах

1-4 ангийн намрын улирлын хичээл эхлэх

Боловсролын сан, хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт, өргөдөл авч, бүртгэл хийх

Монгол Улсын засгийн газрын өндөр онооны тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын гэрээ байгуулан баталгаажуулах

Судлах 1 дадлага эхлэх /2-р анги/

Дагалдан суралцах дадлага эхлэх /3-р анги/

9 сар

Оюутны зөвлөлөөс 1-4-р ангийн оюутнуудад "Оюутны зөвлөл"-ийн үйл ажиллагааг танилцуулах

Хөрвөх ангийн хичээл сонголт 

2-4 ангийн оюутнуудтай суралцах гэрээ шинэчлэн байгуулах

Шилжилт хөдөлгөөнийг эцэслэн тушаалаар баталгаажуулах

1-р ангийн оюутны мэдээллийг нэгтгэн "Оюунтны үнэмлэх"-ийг захиалах, олгох

Магистрын шинээр элсэгчийн хичээл сонголт 1, 2

Шинэ элсэгчдийг захирлын тушаалаар баталгаажуулах

Магистрын өдрийн ангийн хичээл эхлэх

СӨБС-ийн эрэгтэй "Оюутныг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудыг захирлын тушаалаар баталгаажуулах

Оюутны хөгжлийн албанаас оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, хоорондын харилцааг сайжируулж "Цэвэр агаар" явган аялал зохион байгуулах

10 сар

Оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулахад оюутны хөгжлийн албаны ажилтангууд хяналт тавин ажиллах

Багшлах дадлагын бэлтгэл /4-р анги/

Магистрантын төлбөрийн хөнгөлөлтийн материал хүлээн авах

1-4 ангийн кредит нэгтгэлийн тушаал захирлын тушаалаар баталгаажуулах

Хичээл сонголтыг тушаалаар баталгаажуулах

Багшлах дадлага эхлэх /4-р анги/

СӨБС-ийн оюутнуудын хөгжлийг дэмжсэн уулзалт, ярилцлага, лекц, хэлэлцүүлэг зохион байгуулах

Бакалаврын өдрийн ангийн оюутнуудыг боловсролын сангийн зээлд хамруулах, бичиг баримтыг тулгах

Оюутны зөвлөлөөс "Сагсан бөмбөг"-ийн тэмцээн зохион явуулах

''Амжилтын таван хошуу" клубтай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн төвийг тогтмол ажиллуулах

Оюутны зөвлөлөөс "Гар бөмбөг"-ийн тэмцээн зохион явуулах

Багшлах дадлага дуусах

Магистрын эчнээ ангийн бүртгэл эхлэх

Төгсөх ангийн оюутны төгсөлтийн шалгалтын хөтөлбөрийг гаргаж өгөх, төгсөлтийн болон нэгдсэн шалгалт авах ажлыг зохион байгуулах, диплом бичих оюутны сэдэв, удирдагчийн тушаалыг гаргуулах, ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавин ажиллах

Докторын өдрийн ангийн элсэлт, бүртгэл /өвлийн элсэлт/

11 сар

Оюутны зөвлөлөөс "АХА" тэмцээн зохион явуулах

Оюутны зөвлөлөөс "Шатар, даам"-ны тэмцээн зохион байгуулах

Магистрын эчнээ ангийн намрын улирлын хичээл сонголт 1 

Танилцах дадлага эхлэх /1-р анги/

Магистрын хаврын улирлын хичээл сонголт 1

Оюутны чадварыг хөгжүүлэх уралдаан тэмцээн зохион байгуулах 

12 сар

Магистрын шинээр элсэгчийн хичээл сонголт 1, 2

Магистрын өдрийн ангийн дүн гарах

Оюутны хөгжлийн алба, Халдвар судлалын үндэсний төвтэй хамтран оюутан залуусыг ХДХВ/ДОХ-ын шинжилгээнд хамруулах

Оюутны зөвлөлөөс "Шилдэг оюутан" шалгаруулах

1-3-р ангийн дүн гарах

Магистрын өдрийн ангийн дүн баталгаажуулах

1-3-р ангийн дүн баталгаажуулах

Оюутны хөгжлийн албанаас оюутнуудын хөгжлийг дэмжсэн уулзалт, ярилцлага, лекц, хэлэлцүүлэг зохион байгуулах

1-3-р ангийн өвлийн улирлын амралт эхлэх

Нэмэлт сонголт /1 д.х/

Дүн баталгаажуулалт /1 д.х/

4-р ангийн дүн гарах

1 сар

Магистрын хамгаалалт

4-р ангийн дүн баталгаажуулах

СӨБС-ийн 2-4 ангийн оюутнуудыг Засгийн газрын тэтгэлгээр ОХУ, БНХАУ болон бусад улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, бүртгэл хийх

Өвлийн төгсөлт зохион байгуулах

1-4-р ангийн хичээл сонголт 2 

Магистрын эчнээ ангийн дүн баталгаажуулалт

Судлах 1 дадлага эхлэх /1-р анги/

Судлах 2 дадлага эхлэх /2-р анги/

1-4 р ангийн хичээл эхлэх

Өвлийн төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулах

Хөдөө орон нутагт амраад ирсэн оюутнуудын замын зардлын баримт хүлээн авах

2 сар

"Ажлын байраа хэрхэн олох вэ" “Ажил мэргэжилд бэлтгэх” оюутнуудад зориулсан сургалт зохион байгуулах

Оюутны зөвлөлөөс оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой "Цасны баяр" зохион явуулах. 

Оюутны хөгжлийн албанаас  "Самбарын бичиглэл" уралдаан зохион явуулах

Магистрын хаврын улирлын хичээл сонголт 2

Хичээл сонголтыг захирлын тушаалаар баталгаажуулах

Туршин заах дадлагын бэлтгэл /3-р анги/

Магистрын өдрийн ангийн хичээл үргэлжлэх

3 сар

Туршин заах дадлага эхлэх /3-р анги/

Туршин заах дадлага дуусах 3-р анги

СӨБС-ийн 1-4 ангийн оюутнуудыг  "Оюутны журам"-ын дагуу захирлын нэрэмжит тэтгэлэгт хамруулах, бүртгэл хийх

МУБИС -ийн магистр , докторын эрдэм шинжилгээний хуралд идэвхитэй оролцох 

4 сар

Оюутны зөвлөлөөс 4-р ангийн оюутнуудад зориулж "Ажлын байр"-ны өдөрлөг зохион байгуулах

2018-2019 оны хичээлийн жилийн намрын хичээл сонголт-1 эхлэх

СӨБС-ийн 1-4 ангийн 3.7 дээш голчтой оюутнуудыг  "Оюутны журам"-ын дагуу кредитийн тэтгэлэгт хамруулах, бүртгэл хийх

Докторын элсэлт, бүртгэл /зуны элсэлт/

МУБИС-ийн "Оюутны журам"-ын дагуу улс болон олон улсын эрдэм шинжилгээний хуралд шагналт байр эзэлсэн  оюутнуудыг кредитийн тэтгэлэгт хамруулах, бүртгэл хийх

Оюутны зөвлөлөөс нийт оюутнуудын дунд илтгэх урлагийн тэмцээн зохион байгуулах

Магистрын эчнээ ангийн элсэлт

Магистрын өдрийн ангийн дүн гарах

5 сар

1,2,4-р ангийн дүн баталгаажуулах

Магистрын өдрийн ангийн дүн баталгаажуулалт

1,2,4-р ангийн зуны амралт эхлэх

2018-2019 оны хичээлийн жилд өндөр онооны тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын голч дүнг боловсролын зээлийн сангийн системд оруулж баталгаажуулах

Магистрын хамгаалалт

Нэмэлт сонголт 1/д.х/ 

Дүн баталгаажуулалт 1,2,4-р анги

Дипломын сэдэв удирдагчийг баталгаажуулах

Магистрын эчнээ ангийн хичээл эхлэх, сонголт

6 сар

Төгсөлтийн үйл ажиллагаа зохион байгуулах

Магистрын судалгааны сэдэв, удирдагчийг захирлын тушаалаар баталгаажуулах