ХӨТӨЛБӨРИЙН АЛБА


СӨБС-ийн Хөтөлбөрийн алба нь 2014-2015 оны хичээлийн жилд МУБИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд зохион байгуулагдсан. Одоо хөтөлбөрийн албаны даргаар дэд профессор Л.Алтансувд, мэргэжилтэн Б.Алтанчимэг, Т.Уранчимэг, А.Түвшинжаргал, оюутанд үйлчлэх ажилтан  Б.Уранчимэг, Д.Баттогоо, Б.Баярмаа,  М.Бямбахишиг, сургалтын диспетчер Ш.Цогтбаатар нар нэг баг болон амжилттай ажиллаж байна.

Энэ хугацаанд ЗХУ-12 /одоогийн ОХУ/, англи-2, Япон-4, АНУ-1, Солонгос-1 мэргэжилтэн болон сайн дурын багш ажилтнууд хамтран ажиллаж сургуулийн өмнөх боловсролын сургалт –үйл ажиллагааг шинэчлэн сайжруулах ажилд оролцож байжээ.

СӨБС-ийн хөтөлбөрийн алба нь Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн бакалаврын болон магистрантурын сургалтын бодлогыг хэрэгжүүлэх, хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг төлөвлөх, сургалтын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна.

Тус алба нь хөтөлбөрийн шинэчлэлийг гардан зохион байгуулж, хөтөлбөрийн дэд хороог удирдлагаар ханган, хөтөлбөрийг үнэлэх, чеклист ба нэгж хичээлийг үнэлэх хуудсыг гишүүдийн хамт боловсруулан, хөтөлбөрүүдийг үнэлэх, багш нарын нээлттэй хичээлд зөвөлгөө өгөх, хөтөлбөр ба оюутны мэдлэг чадварт хөндлөнгийн үнэлгээ хийх, оюутныг амжилттай суралцахад нь бүхий л талын мэдээллээр ханган, суралцах таатай орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Оюутны хичээл сонголтыг зохион байгуулж, бие даалтын ажилд зөвөлгөө өгөх жилд онцгой анхаарч, бие даалтын өрөөг тохижуулан, семестр аппаратыг зохион байгуулж байгаа нь оюутныг бие даан суралцахад дэмжлэг болж байна.

Оюутныг судалгааны ажилд суралцахад нь тусалж, үйлийн судалгааны алхмууд, төсөлт хичээл, эссэ бичих аргад суралцахад нь оюутанд туслах ажилтнууд тусалж байна. Тус хөтөлбөрийн алба нь гадаад харилцаагаа өргөжүүлэн, БНХАУ-ын Эрээн хотын олон улсын сургуультай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэн, оюутан солилцохоос гадна Өмнөговь аймагт багш дутагдалтай байгаад дэмжлэг үзүүлэн, түргэвчилсэн сургалтыг зохион байгууллаа.

Хөтөлбөрийн алба нь элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг бакалавр, магистр, эчнээ, хөрвөх, зэрэглэл ахиулах түвшинд амжилттай зохион байгуулж байна. Оюутны дунд өндөр оноотой оюутныг тэтгэлэгтэй суралцах,  зөвлөх багш нар оюутандаа зөвлөн, хамтран ажиллах, оюутнуудын дунд клубүүд ажиллахад бид хамтарч байна. Багшийн хөгжилтэй холбоотойгоор “XXI зууны багшийн чадамж”, “Хөтөлбөр боловсруулах арга зүй”, “Бие даалтын ажлыг боловсронгуй болгох нь” сэдэвт сургалт, хөтөлбөрийн албаны ажилтны дунд “Төгсөгчдийн ажил эрхлэлт”, “Тест боловсруулах арга зүй”, “Чанарын судалгааны арга зүйд суралцах нь”, “Албан бичиг хөтлөлт” зэрэг сургалтыг зохион байгуулсан нь тус албанд чадваржихад их хувь нэмэр үзүүллээ. Цаашид бид албаа хөгжүүлэн 3 жилийн төлөвлөгөө боловсруулан, багаараа үйл ажиллагаагаа улам сайжруулан, эрчимжүүлэхийн тулд хичээн ажиллаж байна.