Оюутны зөвлөл


Оюутны холбоо нь Үндсэн хууль, МУБИС-ийн дүрэм, ТББ-ийн тухай хууль тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд, сургуулийнхаа нийт оюутан залуусын эрх ашгийг тууштай хамгаалж, тэдний хөгжил дэвшилд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулах үүрэгтэй өөрийн удирдлагын байгууллага юм. Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн Оюутны зөвлөл нь тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичиг, зэрэг нийт 29 гишүүнтэй, дөрвөн чиглэлд хуваагдан үйл ажиллагаа явуулж байна.