УРЛАГИЙН ТЭНХИМ


Урлагийн тэнхим нь  сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжмийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хүүхдийн хөгжмийн авьяас чадварыг нээн илрүүлж хөгжүүлэх, хөгжмийн соёлын суурь бүрэлдэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой. 

Анх СӨБС-ийн “Арга зүйн тэнхим”-ээс салбарлан 2011 онд “Урлаг, спортын тэнхим”, 2014 оноос одоогийн “Урлагийн тэнхим” нэртэйгээр сургалт, эрдэм шинжилгээний судалгаанд тулгуурласан хүүхдийн хөгжмийн боловсролын шинэлэг арга, мэдлэг, чадварыг олгож, гоо зүй төлөвшил, бүтээлч багшийг бэлтгэх үүрэгт хувь нэмрээ оруулж байна.

“Багш, СӨБ” бакалаврын мэргэжлийн бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд

  • ХӨГЖМИЙН ОНОЛ
  • ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛЫН ОНОЛ АРГА ЗҮЙ
  • ХҮҮХДИЙН ДУУ ХӨГЖИМ
  • ХӨГЖИМТ ХӨДӨЛГӨӨН
  • НАЙРАЛ ДУУ

үндсэн 11 кредит, сонгон суралцах “Төгөлдөр хуур, даралтад хөгжим”, “Бүжиглэх ур чадвар” 4-криедит хичээлийн стандар, хөтөлбөрийг сургалтанд хэрэгжүүлж байна.

Тэнхимийн эрхлэгч Д.Батсайхан, хөгжмийн багш Ц.Эрдэнэжаргал, Ө.Ариунзул, Г.Заяабат, Б.Наранцэцэг, Ц.Эрдэнэтуяа нарын 6 багштай үйл ажиллагаагаа явуулж  БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Хонгконг улсуудад мэргэжил дээшлүүлсэн байна. МУБИС-ийн Ахлах багш Ө.Ариунзул, Г.Заяабат,  докторант 4 байна. “Монголын уламжлалт дуулах соёлоор СӨНХ-ийн дуулах ур чадвар бүрэлдэх нь”сэдвээр ОХУ-ын Москвагийн багшийн сургуулийн аспирантур төгсөх курст Ц.Эрдэнэтуяа багш, “Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутнуудын хөгжимдөх ур чадварт хийсэн судалгаа, үр дүн” сэдвээр  МУБИС-ийн докторант Г.Заяабат нар 2018 онд докторын зэрэг горилсон хамгаалалтанд орно.

Тэнхим нь МУБИС, СӨБС-ийн сургалт судалгааны чиглэлийн үйл ажиллагаанаас гадна эрдэм шинжилгээ, нийгэмд үзүүлэх ажил, үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцдог. Түүнчлэн урлаг, уран сайхны арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ багш, оюутны хувь хүний хөгжлийг дэмжих хөгжүүлэх тусгайлсан хөтөлбөр дугуйлангийн үйлчилгээ үзүүлдэг.

2011 онд МУБИС-ийн 60 жилийн ойн концерт                                                              

2012 онд  СӨБС-ийн 50 жилийн хүндэтгэлийн тоглолт, баярын арга хэмжээ

2013 онд МУБИС-ийн оны “Онцлох тэнхим”-ээр шалгарсан.

2015 онд ОХУ-ын Буриад улсын их сургууль, ӨМБИС-тай хамтран зохион байгуулсан “Оюутны хавар” урлагийн их наадмыг тэргүүлэн зохион байгуулсан.

2016 онд МУБИС-ийн 65 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт, баярын арга хэмжээ

2017 онд СӨБС-ийн 50 жилийн хүндэтгэлийн тоглолт, баярын арга хэмжээ

2018 онд “Тогтвортой хөгжил-СӨБ” үндэсний зөвлөлгөөний зохион байгуулалтанд тус тус оролцсон.

 Хамтын ажиллагааны хүрээнд БСШУСЯ-ны соёл урлагийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, СУИС, Соёл урлагийн байгууллага, холбоод болон гадаад, дотоодын олон улсын байгууллага, их дээд сургуультай хамтран ажиллаж байна.