Оюутны хөгжлийн төвийн танилцуулга


“Оюутны хөгжлийн төв”-ийн  зорилго

Оюутны бие даан болон хамтран  суралцах сургалтын таатай орчинг бүрдүүлж, хувь хүний хөгжил төлөвшлийг дэмжсэн үйл ажиллагааг   зохион явуулна. 

Оюутанд үйлчлэх төвийн үйл ажиллагааны чиглэл:

  • Оюутныг  бие даан болон багаар  хамтран  суралцах боломжоор  хангах
  • Оюутан оюутандаа туслах буюу “Оюутан багш” –ын  сургалт явуулах 
  • МУБИС-ийн оюутны холбоо болон клубуудын үйл ажиллагааг дэмжих
  • Багш болон оюутны хамтын сургалт,  хүмүүжлийн ажиллагааг  дэмжин туслах
  • Оюутны хөгжил төлөвшлийн талаар   сургалт семинар  зохион байгуулах
  • Мэргэжлийн багш удирдан явуулж байгаа дугуйлангийн үйл ажиллагааг дэмжих
  • Анли хэлний багшийн ангийн оюутнууд бусад мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад англи хэлний дугуйлан  хичээллүүлэх 
  • МУБИС-ийн оюутанд чиглэсэн бусад үйл ажиллагааг зохион байгуулна.

Зөвлөн туслах үйлчилгээ:    

  • Хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаарх мэдээлэл  авах, бүртгэх, зуучлах
  • МУБИС-ийн тэтгэлэг болон  бусад бүх төрлийн тэтгэлэгийн сангууд, оюутан солилцооны талаарх мэдээлэл болон  тэтгэлэгт хэрхэн хамрагдах заавар зөвлөгөө  өгөх, хамруулах  
  • Эрүүл мэнд, сэтгэл зүйн болон тулгамдсан асуудлаар зөвлөгөө  өгөх, туслан дэмжих
  • Цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах

МУБИС-ийн Сургуулийн Өмнөх боловсролын сургуульд “Оюутны хөгжлийн төв”, “Бие даалтын өрөө” тус тус ажиллаж байна. Тус төвүүд нь суралцагсдыг амжилттай, тав тухтай, бие даан суралцах орчин бүрдүүлэх, алслагдмал газраас хичээлдээ явдаг оюутнууд сургууль дээрээ тохитой орчинд сууж хичээлээ давтах, даалгавар, бие даалтын болон бусад судалгаа шинжилгээний ажил хийж буй төгсөх курсын оюутнууд түлхүү үйлчлүүлэх зорилготой байгуулагдсан. Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн оюутнуудын мэргэжлийн хэрэгцээт номоор хангах үүднээс улирал бүр хичээлийн төлөвлөгөөний дагуух сурах бичгээр үйлчлэх булан, сүүлийн үеийн 4-н компьютер, техник хэрэгсэлээр тоноглогдсон төв үйл ажиллагаа явуулж байна.

“Бие даалтын өрөө” нь 1-3-р курсын оюутнууд бие даалт, эссэ бичих, аргазүйн хичээлийн даалгавар, сургалтын хэрэглэгдэхүүнийг бие даан хийх нөхцөлөөр хангасан өрөө юм.

Суурин компьютерууд хананд суурьлуулснаар оюутан хичээл сонголт хийх, интернетийн орчинд сургалтын холбогдолтой хайлт хийхэд зориулан тохижуулсан төвүүдээр тус тус суралцагсдад үйлчилж байна.

Оюутанд үйлчлэх төв нь оюутнууд бие даан болон багаар ажиллах, хамтран суралцах 115 өрөө нь 18 оюутны  суудалтай

Оюутанд үйлчлэх хуваарь

Даваа-Баасан гаригуудад

08.40-10.10
10.20-11.50
12.00-13.30
14.00-15.30
15.40-16.10
16.20-17.50
18.00-19.30