Оюутнуудад тэтгэлэг олгоно


МУБИС-ийн Хүндэт доктор Junichi MAEOKA МУБИС д хүрэлцэн ирж захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандахтай уулзав. Тэрээр 2000 оноос хойш МУБИС-тай хамтран ажиллаж олон арван оюутан залуус болон багш нарын сурч боловсрох болон мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд тэтгэлэг олгож монголын боловсролд өөрийн хувь нэмэрээ оруулсаар байгаа юм. Энэ удаа ч мөн манай оюутнуудад тэтгэлэг олгохоор болсноо дуулгасныг удирдлагууд баяртайгаар хүлээн авч талархал дэвшүүллээ. Хүндэт доктор Junichi MAEOKA сантай хамт Дэлхийн ирээдүйн боловсрол, энхтайвны судалгааны төвийн дэд тэргүүн Katsumi NIWA хамт хүрэлцэн ирсэн юм.

Т.Дуламрагчаа