Мэдээллийн технологийн мэргэжилтэн шалгаруулж авна


МУБИС-ийн Төв номын санд програм хангамж, мэдээллийн технологийн мэргэжилтэн шалгаруулж ажилд авна.

МУБИС-ийн номын санд мэдээллийн аюулгүй байдал, хамгаалал, номын сангийн веб сайт хариуцсан мэргэжилтэн шалгаруулж авна. Доорх шаардлагыг хангасан хүмүүсийг 2018 оны 01-р дугаар сарын 08-12-ны дуустал МУБИС-ийн төв номын сангийн 200 тоот өрөөнд бүртгэнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА 
• Мэдээллийн технологийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан байх;
• Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр төрийн болон гадаадын их дээд сургуулийг бакалавр түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх;
• Сүлжээний протоколуудын талаар мэдлэгтэй байх, тэдгээрийг ашиглаж чадвартай байх;
• Сервэр зохион байгуулах чадвартай байх;
• Номын сангийн програм хангамжуудыг нэвтрүүлэх, мэдээллийн баазад хөрвүүлэлт хийх чадвартай байх;
• Өгөгдлийн сан интернет орчны програмчлалын мэдлэгтэй байх;

Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. Үүнд:
1. Төрийн албан хаагчийн биеийн байцаалт 
2. Боловсролын зэргийн дипломын баталгаажуулсан хуулбар
3. Цахим үнэмлэх /хуулбарын хамт/
4. Товч намтар /3-н үеийн/
5. Шалгалтын хураамж 10000₮

2018 оны 01-р сарын 15-16-нд шалгалт зохион байгуулах өдрийг зарлана.

Харилцах утас: 320427, 94099299, 88901644

МУБИС-ийн номын сан