МУБИС-д багш шалгаруулж авна


Монгол улсын төрийн болон гадаадын их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос, болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах, багшийн ёс зүйг сахидаг байх.

Бүрэлдэхүүний сургууль Мэргэжлийн чиглэл Багшийн тоо Тавигдах тусгай шаардлага
1 Багшийн сургууль Хөгжим, арга зүйн багш 2 Магистраас дээш зэрэгтэй, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсан туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй байх.
Сурган, сэтгэл судлалын багш 1 Сэтгэл судлал, боловсрол судлалын доктор /Ph.D/-ээс дээш зэрэг, цолтой, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуульд багшаар ажиллаж байсан туршлагатай англи болон бусад гадаад хэлний мэдлэгтэй байх.
2 Боловсролын судлалын сургууль Сэтгэл судлалын багш 1 Сэтгэл судлалын бакалаврын мэргэжилтэй, магистр болон түүнээс зэрэгтэй. Дипломын голч дүн бакалаврын 3.2-оос, магистрын 3.6-аас доошгүй /гадаадад их сургууль төгссөн бол давуу тал болно. Гадаад хэлийг мэргэжлийн их зохиол, сурвалжуудыг ашиглах түвшинд эзэмшсэн байх.
3 Урлаг, биеийн тамирын сургууль Хөгжмийн /гармони/  онолын багш  1 Төгөлдөр хуур, лимбэ, гармони, нотны программ, хөгжмийн найруулгыг тус тус хавсран заах чадвартай байх.
Найрал дууны багш 1 Төгөлдөр хуур, үндэсний хөгжим, найрал дуу, найруулга, дуулах ур чадварыг тус тус хавсран заах чадвартай байх. 
Сагсан бөмбөгийн мэргэжлийн багш 1 ЕБС-д 3-аас доошгүй жил ажилласан. Сагсан бөмбөгийн спортын мастер цолтой  багш байх.
Нийт багшийн тоо 7  

Бүртгэл: 2017 оны 6 дугаар сарын 19-23-ныг дуустал МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:
 -     CV монгол хэлээр
 -     Бакалавр, маристр докторын дипломын баталгаажуулсан хуулбар
 -     Төрийн албан хаагчийн анкет
 -     Ажил байдлын тодорхойлолт
 -     Иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар
 -     Цээж зураг 3 хувь /3*4/
 -     Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар               
 -     Шалгалтын хураамж 20.000 төгрөг тус тус авч ирнэ үү
                                    
Шалгалт: 2017 оны 6 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.
Үүнд:                              
1    Эхний ярилцлага
2    Мэргэжлийн шалгалт
3    Гадаад хэл /Англи, орос болон бусад хэл/
4    Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар
5    Боловсрол судлалын орчин үеийн асуудлууд
6    Нэгдсэн ярилцлага
                                    
Жич: Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгохгүй болохыг анхаарна уу

                                    
Холбогдох утас:311547, 99957309
Хөтөлбөрийн нэгдсэн алба