МУБИС-ИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН УЛИРЛЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ


МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН НАМРЫН УЛИРЛЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ.
 
Бүртгэл:
 
1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
2. Докторын хөтөлбөрийн  намрын улирлын сургалтын бүртгэл 2017 оны 09 сарын 4-өөс 2017 оны 09 сарын 25 хүртэл явагдана. 
3. Суралцах хөтөлбөрөө сонгож, шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.
 
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага
 
1. Магистрын дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ.
2. Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
3. Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нь Боловсрол судлалын сургуулийн  хөтөлбөрийн албанд мэдэгдэж,  бүртгэлээ баталгаажуулна. /Холбоо барих утас 70120017/
4. Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
 
      Үүнд:
 
• Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
 
• Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
 
• Бүртгэлийн хураамжийн 15000 төгрөг төлсөн баримт
                  /Хаан банк 5031749242, код 19/
   
 
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ