Монтессори сургалтын гарын авлага хэвлэгдлээ 

Монтессори сургалтын арга нь дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж байгаа бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын арга зүй юм. Монтессори аргын  чухал зарчмуудын нэг хүүхдийн хүсэл сонирхол хэрэгцээнд нийцсэн бэлтгэгдсэн орчин юм. Энэхүү орчуулгын бүтээл нь бага насны хүүхэд орчинтойгоо идэвхтэй харьцаж, өөрөө судлан шинжлэн учир холбогдлыг нь олж нээх боломж олгох, аливаа үйлийг хийхдээ өөрийн гэсэн бодол, хариуцлагатай ханддаг, бие даан аливаа үйлийг гүйцэтгэх чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүний аргачлалыг тусгасан. “Монтессори сургалт” бүтээл нь амьдрах ухаан, мэдрэхүй, математик, хэл яриа, шижлэх ухаан, урлаг гэсэн гурван цуврал хэсгээс бүрдсэн ба 2023 онд нэгдүгээр гарын авлагыг СӨБС-ийн Арга зүйн тэнхимийн Б.Мягмар, Д.Хажидмаа багш нар орчуулан та бүхний гар дээр хүрэхэд бэлэн боллоо.

Бусад мэдээ