“Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх” сургалт

Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтыг 2016 оноос хойш зохион байгуулж байна. Сургуулийн өмнөх боловсролын хуулийн 4.1.13 дахь заалтад туслах багш гэж хүүхэд бүрд сургуулийн өмнөх боловсрол олгох, асрах, хамгаалах, хөгжүүлэх үйл ажиллагаанд хамтран оролцдог, багшид туслах үүрэгтэй, мэргэжлийн сургалтад хамрагдсан ажилтныг бэлтгэх гэсэн заалтын дагуу БСШУС-ын сайдын 2020.06.02 ны А/278 тоот “Сургалтын жишиг хөтөлбөр батлах тухай” тушаалаар цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр, суралцан төгсөгчдөд олгох гэрчилгээний загварыг шинэчлэн баталж туслах багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Суралцагч нь ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэжлийн гэсэн 3 бүрэлдэхүүн хэсэгт хамаарах 18 багц цагийн хичээлийг 1 улиралд судлана.

2021-2022 оны хичээлийн жилд Нийслэлийн Боловсролын газрын захиалгаар цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд тус сургалтыг зуны улиралд зохион байгуулж 3 ээлжээр 400 гаруй суралцагчдыг хамруулан, гэрчилгээ олгож баталгаажуулав.

2023-2024 оны хичээлийн жилийн эхэнд тус сургалтад бүртгүүлсэн 98 суралцагчидийн сургалтыг зохион байгуулж байна.

Бусад мэдээ