Улс тунхагласны баярыг тохиолдуулан монгол бичгийг оюутан залуусдаа түгээн дэлгэрүүлэх, үндэсний бичгээ эзэмшин эх хэлээ эрхэмлэн дээдлэх хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор 1-4 курсын болон эчнээ оюутнуудын дунд "Эх хэл соёлоо дээдлье” аян зарлан Ч.Чимэд “Би Монгол Хүн” шүлгийг монгол бичгээр хэн сайн бичих вэ? уралдааныг амжилттай зохион байгуулав. Энэхүү уралдаанд нийт 43 оюутны материал ирсэн бөгөөд дараах оюутнуудын бүтээл шилдгээр тодорсон байна.
1-р байр 1-2 анги Ц. Дариймаа
2-р байр 1-3 анги А. Ахбота
3-р байр 1-1 анги О. Идэржаргал