МУБИС-ийн СӨБС-ийн Сургалт аргазүйн төв Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2021.05-2022.06 хугацаанд Портеж хөтөлбөрийн хүрээнд Явуулын багшийг бэлтгэх төслийг хэрэгжүүлж ажиллалаа. 6 сард БШУЯ-д тайлангаа танилцуулж, явуулын багшийг бэлтгэх тогтолцооны зураглал, гарын авлагыг, мөн өнөөдөр Жайка-д судалгааны тайлан холбогдох материалаа хүлээлгэн өгөв.
Энэ хугацаанд СӨБС-ийн 3-р дамжааны 8 оюутан 40 цагийн Портежийн сургалтад хамрагдаж, Даун, аутизмын эмгэг, тархины саажилт, харааны бэрхшээлтэй 4-5 насны 8 хүүхдийг Портеж хөтөлбөрийн аргазүйгээр хөгжлийг нь дэмжиж ажилласан. Уг хөтөлбөр нь гэр бүлд суурилсан тул Цар тахлын амаргүй энэ үед оюутнууд сард 4 удаа эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр багш нарын хамт гэрт нь боловсролын үйлчилгээ үзүүлсэн юм. Ирэх намар эдгээр хүүхдүүүдийг цэцэрлэгт холбон зуучлах юм. Хүүхдийн хөгжилд ахиц дэвшил гарч байгаад эцэг эх нь баяртай, оюутан нар ч өндөр сэтгэгдэлтэй бна. Ингээд хамтран ажилласан мэргэжилтэн Үэхара Шуко, Тажима, БЗД-ийн СӨБ-ийн мэргэжилтэн Ц. Энхтуяа, тус дүүргийн 146, 52-р цэцэрлэгийн эрхлэгч, багш нар, оюутан болон эцэг эхчүүдэд гүн талархлаа илэрхийлье.