Арга зүйн тэнхим
Тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) Б.Жавзандулам ажиллаж байгаа бөгөөд багш нараар доктор (Ph.D) Ш.Цэрэннадмид, Л.Туяа, Ц.Оюунгэрэл, Б.Төртогтох, Ц.Золзаяа, Т.Эрдэнэчимэг, магистр Д.Үнэнбаяр, Д.Хажидмаа, Б.Мягмар, Н.Түвшинлхагва, Х.Жүгдэрнамжил нар ажиллаж сургалтын хөтөлбөр дэх заавал суралцах хичээлүүдээс “Багш мэргэжлийн удиртгал”, “Суралцахуй ба багшлахуйн үндэс”, “Хүүхдийн бие бялдрын хөгжил”, “Хүүхдийн математик төсөөлөл”, “Хүүхдийн дүрслэн урлахуйн хөгжил”, “Тоглонгоо суралцахуйн онол аргазүй”, “Байгаль орчинтой танилцуулах аргазүй”, “Бие бялдар хөгжүүлэх аргазүй”, “Хүүхдийн уран зохиол”, “Хэл яриа хөгжүүлэх аргазүй”, “Математикийн төсөөлөл хөгжүүлэх аргазүй”, “Дүрслэн урлахуйг хөгжүүлэх аргазүй”, “Цэцэрлэгийн сургалтын орчин”, “Үйлийн судалгаа” мөн сонгон суралцах хичээлээс “Уран уншлага”, “Цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй” зэрэг хичээлийг зохион байгуулахаас гадна багш боловсролын “Танилцах”, “Туршин заах” дадлагуудын удирдамжийг боловсруулан суралцагчдыг дадлага гаргах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган дадлагат гаргадаг.
Арга зүйн тэнхимийн багш нар улирал бүр оюутны бие даалтын ажлаар уран бүтээлийн үзэсгэлэн, “Эко гоёл” загварын уралдаан, “Спортын дугуйлан” тайлан тоглолтын үйл ажиллагааг зохион байгуулж хэвшсэн нь оюутнууд бие биеэсээ суралцах, хамтран бүтээл туурвих, өөрсдийн бүтээлээр бахархах сайхан боломж өгдөг үр өгөөжтэй ажлыг хийж гүйцэтгэдэг.