CCCХУТ тэнхим

Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим

Тэнхимийн эрхлэгч доктор (Ph.D) П.Түмэндэмбэрэл ажиллаж байна. Багш нараар Боловсрол судлалын доктор, дэд профессор Л.Алтансувд, боловсрол судлалын доктор  О.Отгонцэцэг, Б.Мөнхсүлд, сэтгэл судлалын магистр Б.Тунгалаг, Б.Баяржаргал, Г.Батжаргал, Ц.Оюунбилэг нар ажиллаж сургалтын хөтөлбөр дэх заавал суралцах хичээлүүдээс “Багш мэргэжлийн удиртгал”, “Суралцахуй ба багшлахуйн үндэс”, “СӨБ-ын сургалтын онол аргазүй”, “Ерөнхий сэтгэл судлал”, “Хүүхдийн сэтгэл судлал”, “БНХ-ийн сэтгэл зүйн хөгжил”, “Хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй”, “БНХ-ийн хөгжил, хүмүүжил”, “Тусгай хэрэгцээт боловсролын үнлэс”, “Хүүхдийн эрүүл ахуй”, “Цэцэрлэгийн сургалтын хөтөлбөр”, “Хүүхдийн хөгжлийн ажиглалт үнэлгээ” мөн сонгон суралцах хичээлээс “СӨБ-ын түүх”, “Тэгш хамруулах боловсрол”, “Монгол уламжлалт сургалт” зэрэг хичээлийг зохион байгуулахаас гадна багш боловсролын “Судлах”, “Багшлах” дадлагуудын удирдамжийг боловсруулан суралцагчдыг дадлага гаргах үйл ажиллагааны бэлтгэл ажлыг ханган дадлагад гаргадаг.

2017-2018 оны хичээлийн жилээс “Багшлах дадлага”-ыг хөрш зэргэлдээ БНХАУ-ын Эрээх хотын ОУДээд сургууль, ОХУлсын Эрхүү хот СӨБ-ын чиглэлээр багш бэлтгэж буй их дээд сургуулиудтай гэрээ хийж голч өндөртэй оюутнуудыг дадлага хийлгэсэн сургуулийн сургалт үйл ажиллагааны давуу талыг харуулж байна.