Манай сургууль бакалавар, магистрын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд суралцагчдын идэвх, оролцоо, бие даан суралцах үйлийг дэмжих, тэдний хэрэгцээ сонирхолд нийцсэн сургалтын орчинг бүрдүүлэн ажиллаж байна. Сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах зориулалтын лекцийн танхим, хосолсон сургалтын танхим, семинарын танхим, хөгжим, дүрслэх урлаг, бүжгийн танхим, компьютерийн лаборатори, урлаг, спортыг заал, номын сан, оюутны хөгжлийн төв, бие даалтын өрөө, дотуур байр, цайны газар зэрэг 74 өрөө тасалгаа, анги танхимтай. Сургалтын орчин бүрдүүлэхийн зэрэгцээ суралцагчдыг тэтгэлэгт хамрагдах, өөрийгөө хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Оюутнууд 232924 сан хөмрөгтэй, 24 цагийн үйлчилгээтэй МУБИС-ийн төв номын сан (https://library.msue.edu.mn/) болон бусад бүрэлдэхүүн сургуулийн 4 номын сангаар үйлчлүүлдэг. Оюутнууд номын сангийн цахим каталог https://catalog.msue.edu.mn/ хаягуудаас захиалга өгөх боломж бүрдсэн. Шинэ элсэгчдэд зориулсан номын захиалга хэрхэн хийх заавар, зөвлөгөө (https://www.youtube.com/watch?v=JnP12bYCm00), цахим ном үзэх заваарчилгаа (https://library.msue.edu.mn/Category/Read/2021eec8-0655-4ab4-a891-16db68430821)-г вэбд байршуулж, дэмжин тусалдаг. SPRINGER цахим мэдээллийн сангийн 1064 ном, EBSCO цахим мэдээлийн сангийн 530 ном, 1300 сэтгүүл, Research4life зэрэг 7 мэдээллийн сангийн 60644 цахим ном, 21000 сэтгүүл, эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл бүхий цахим нөөц сангуудыг ашиглах боломжоор хангадаг. СӨБС нь өөрийн хичээлийн байранд 234 мк2 талбай бүхий 100 хүний суудалтай уншлагын танхимтай номын сангаар оюутанд үйлчилдэг. Тус салбар сургуулийн номын фондод байгаа 34066 ширхэг ном сурах бичгийн 91% нь сургалтын хөтөлбөр дэх хичээлийн үндсэн сурах бичиг, гарын авлага байгаа бол 9% нь дотоод, гадаадын уран зохиолын ном болон бусад ном байдаг.




