“Асуухын учир: Блүмийн таксономийг бага насны боловсролын сургалтад ашиглах арга зүй” номын танилцуулга

Сургуулийн өмнөх боловсролын зорилго нь хүүхэд эрүүл мэндээ сахин хамгаалах, өөртөө үйлчлэх, сайн сайхан амьдрах наад захын чадвар, дадал эзэмших, улмаар өөрт учрах бэрхшээл асуудлыг өөрөө шийдэхийн тулд эрэл хайгуул хийж, судлан туршиж, алдаа оноогоо эргэцүүлэх үнэлэх байдлаар суралцах арга барилд суралцахад оршдог.

Энэхүү ном нь бага насны хүүхэдтэй ажилладаг хэн бүхэнд зориулагдсан ба эцэг эх, багш, бага насны боловсролын мэргэжилтнүүд, бага насны боловсролын багш бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар, оюутан зэрэг хүүхдийн суралцах үйлийг дэмжих хүсэлтэй бүх хүмүүсийн авч хэрэглэх практик ач холбогдол бүхий материал юм. Хүүхдийн сэтгэхүйн хөгжил, суралцах үйлийг асуултаар, тэр дундаа дээд түвшний асуултаар, суралцахуйн булангуудад хэрхэн дэмжиж болох арга зүйд хөтлөхөд энэхүү номын зорилго оршино.

Хүүхдийн бодож сэтгэх, нарийн төвөгтэй асуудлыг олж харах, шийдвэр гарган турших, эргэцүүлэн бодохын үүд нь түүнийг чиглүүлэх асуулт байдаг. Насанд хүрэгчид бид дээд түвшний асуултыг бага насны хүүхэдтэй харилцах харилцаандаа хэрхэн ашиглаж болохыг харуулсан олон арга зам, жишээ кейсүүдийг багтааснаараа энэхүү ном онцлог. Жишээлбэл, цэцэрлэгийн суралцахуйн булангуудын, өдрийн дэглэмийн болон бусад үйл ажиллагаанд хүүхдийг татан оролцуулахдаа тухайн нөхцөлд байдалтай уялдсан асуултаар хүүхдийн сэтгэн бодох чадварыг хэрхэн дэмжиж болох жишээ асуултуудтай.

Бүлэг тус бүр бүлгийн агуулгад чиглүүлсэн эхлэл хэсэг, хүүхдийн сэтгэн бодохуйг өдөөсөн жишээ асуулт, тэдгээрийг дагалдах хариулт, тайлбар, эхлэн хүүхэддад зориулсан тусгай зөвлөмж болон эрэмбэ бүр дээр (санах, ойлгох, хэрэглэх, задлан шинжлэх, үнэлэх, бүтээх) гурав гурван жишээ асуулттай. Эдгээр жишээ асуултууд нь танд асуултын төрлүүд, тодорхойлолтын талаар эргэн санах, тогтоох, бататгах, цаашлаад багшлах үйл ажиллагаандаа дадал болгоход, мөн хүүхдийг татан оролцуулахыг хүсч буй тэр сэтгэхүйн үйлийг бодож олоход санаа, зөвлөмж болох болно.

Бүлэг бүрт дээд түвшний асуултын хэрэглээг дэмжсэн хүүхдийн номын жагсаалтыг оруулсан байгаа.

Бусад мэдээ