МУБИС-ийн СӨБС-ийн туршин заах дадлага 2024 оны 2 сарын 19- нөөс 3 сарын 15 хүртэл үргэлжилж дууслаа.

МУБИС-ийн СӨБС-ийн туршин заах тэтгэлэгтэй дадлага 

СӨБС-ийн туршин заах дадлага нь оюутан эзэмшсэн мэдлэг чадвараа практикт хэрэглэх, дадлагаас дадлагад чадваржих зорилгоор цэцэрлэгийн насны хүүхдийн сургалт, хөгжүүлэх үйл ажиллагааг төлөвлөх, бэлтгэх,туршин зохион байгуулах, дүн шинжилгээ хийх нь дараагийн шатны багшлах дадлагын бэлтгэхэд чиглэгдсэн.

2023-2024 оны хичээлийн жилд 3-р курсын сурлагийн амжилт нь 3.0-оос дээш голчтой 59 оюутнаас 37 оюутан “Туршин заах” тэтгэлэгтэй дадлагад хамрагдах саналаа өгсөн байна.  МУБИС-ийн тэтгэлэгтэй дадлагыг оюутнуудын сонголтоор Хэнтий аймгийн Чингис, Бор-Өндөр, Хэрлэн сумд болон Өвөрхангайн Арвайхээр, Дорноговийн Сайншанд, Орхон аймагт СӨБС-ийн түшиц цэцэрлэгүүдэд хувиарлан  зохион байгуулсан. Хөдөө, орон нутгийн энэхүү тэтгэлэгтэй дадлагын зөвлөх багшаар түшиц цэцэрлэг болон СӨБС-ийн багш нар удирдан ажилладаг.                                                                                                                                                                                                  Дадлагын үйл ажиллагаа

Туршин заах дадлагын хугацаанд оюутан-багш дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

Дадлагын үйл ажиллагааны үе шат

Үйл ажиллагааны чиглэл

Дадлагын өмнөх үйл ажиллагаа

  • Дадлагын семинарт хамрагдаж, дадлагын хуваарь, удирдамжтай танилцаж, дадлагын зөвлөх багш нартайгаа уулзах
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
  • Дадлагын удирдамжийн дагуу дадлагын төлөвлөгөө боловсруулах
  • Цэцэрлэгийн болон МУБИС-ийн дадлагын зөвлөх багш нартайгаа уулзаж, дадлагын төлөвлөгөөгөө батлуулах
  • Дадлагад гарах бэлтгэлээ хангах 

Дадлагын үндсэн үйл ажиллагаа

  • Бүлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох
  • Хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн  6 хичээлийг төлөвлөж, бэлтгэж, туршин зохион байгуулж, дүн шинжилгээ хийх 
  • БНХ-ийн хөгжлийг үнэлэх
  • Эцэг эх, асран хамгаалагчтай хамтарсан үйл ажиллагааг зохион байгуулах
  • Тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогийг өдөр тутмын үйл ажиллагаанд харгалзан үзэж буй багшийн туршлагыг судлах, тэмдэглэх

Дадлагын дараах үйл ажиллагаа

  • Тайлан хамгаалалтад бэлтгэх
  • Дадлагын тайлан хамгаалалтад оролцох

Туршин заах тэтгэлэгтэй дадлагын оюутнууд маань тухайн дадлага хийсэн цэцэрлэг дээр тайлан хамгаалалт амжилттай зохион байгуулан дадлагын зөвлөх, орон нутгийн СӨБ-ийн багш нар дадлагын үйл ажиллагаа, тайлан хамгаалалтыг маш сайн үнэлсэн. Орон нутгийн дадлага хариуцсан зөвлөх багш нар оюутнуудад заавар зөвөлгөө өгч ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүслээ.

Бусад мэдээ