Арга зүйн тэнхим
Тэнхимийн эрхэм зорилго: Сургуулийн өмнөх боловсролын багш хөтөлбөрөөр суралцаж буй оюутан, ахисан түвшний суралцагчид, мэргэжлийн байгууллагуудад чанартай, хүртээмжтэй сургалт, арга зүйн үйлчилгээ үзүүлэхэд оршино.
Үнэт зүйл: Хүүхэд төвтэй арга зүйг эзэмшсэн, бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвартай багш бэлтгэхийг эрхэмлэнэ.
Арга зүйн тэнхим нь дараах багш нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Үйл ажиллагааны чиглэл: Тус тэнхим сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлийн дидактик, туршин заах дадлага, мэргэжлийн сонгон суралцах хичээлийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Оюутан суралцагчдын дунд зохиогдох соёл, урлаг спортын арга хэмжээний хүрээнд “Оюутны урлаг, спортын бага наадам”, “Мэргэжлийн хичээлүүдийн бүтээлийн үзэсгэлэн”, “Хөгжмийн хичээлийн тайлан тоглолт” зэрэг оюутны авьяас чадвар, хөгжлийг дэмжин ажиллаж байна
