Cirricilium

2+2 ХӨТӨЛБӨР

Сүүлийн жилүүдэд МУБИС-д БНХАУ, БНСУ, Турк, Япон зэрэг улсаас нийт 700 гаруй гадаад оюутан суралцаж  байна. “Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийн хүрээнд 2+2 хөтөлбөрийг БНХАУ-ын Эрээн хотын Багшийн сургуультай хамтран хэрэгжүүлж байна. Энэ хичээлийн жилийн байдлаар СӨБС-д 2+2 хөтөлбөрт 109, магистрантурын хөтөлбөрт  70 гаруй гадаад оюутан суралцаж байна. Түүнчлэн  ОХУ-ын Москва мужийн Боловсролын сургуультай 2+2 хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлдэж байна.

Оюутан солилцооны хөтөлбөр

Манай сургууль 2016 оноос хойш БНСУ-ын Кёнинь их сургуультай хамтран оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, жил бүр 10 оюутан 2 багш харилцан айлчлах ажлыг уламжлал болгон хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд МУБИС-ийн СӨБС-ийн 10 оюутан 2018 онд БНСУ-ын Кёнинь их сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан, их сургуулийн хичээлд сууж, сургууль цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаатай танилцан, БНСУ-ын түүх дурсгалын газруудаар аялсан. Түүнчлэн БНСУ-ын Кёнинь их сургуулийн 10 оюутан, 2 багш жил бүр манай сургууль болон харъяа цэцэрлэгт маань айлчилж, монгол оюутнуудтай хамтран хичээл, үйл ажиллагаа зохион байгуулдаг нь харилцан туршлага солилцох, Монгол-Солонгос оюутан багш нарын нөхөрлөх, цаашид хамтран ажиллах үндэс суурь болж байна.