Магистр элсэлт

МАГИСТРЫН ЭЛСЭЛТ

 

Е01120101

  Сургуулийн өмнөх боловсролын арга зүй

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Магистрантурын элсэлтийн бүртгэл:

  • Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр https://burtgel.msue.edu.mn/  хаягаар бүртгэнэ.
  • Магистрантурын хөтөлбөрт хичээлийн жилд 3 удаа элсэлт авдаг. (8,1,5 сард)
  • Бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар хичээлийн хуваарь болон сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
  • Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
  • Суралцах хугацаа: 1,5-2 жил
  • Нийт судлах кредит: 34-35 /мэргэжлийн онцлогоос шалтгаалаад/
  • 1 кредитийн төлбөр: 112000 төгрөг

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ. Голч оноо хүрэхгүй тохиолдолд шалгалт өгч элсэнэ. Шалгалтыг мэргэжлийн тэнхим зохион байгуулна.
  • Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
  • Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/
  •  Бакалаврын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт    /ХААН банк 5031749242/        

     Сургалтын төлбөрийн тэтгэлэг:

  • МУБИС-ийн бакалаврын зэргийг 3,7-оос дээш голчтой төгссөн төгсөгчдөд сургалтын төлбөрийн 20%-ийн тэтгэлэг олгоно (2021 оноос хойш бакалавр төгссөн байна)
  • Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагын багш, ажилчдад сургалтын төлбөрийн 15%-20%-ийн тэтгэлэг

Нэмэлт мэдээлэл

  • Магистрын ажил бичихгүй тохиолдолд мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх  хичээлээс 10 кредит сонгон судална.
  • Элсэгч нь өмнө эзэмшсэн бакалаврын  мэргэжлээс өөр чиглэлээр магистрын сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах зөрүү  хичээлийг нөхөн үзнэ. Нөхөн үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй бөгөөд судалсан хичээлийн дүнгийн тодорхойлолтыг бүрэлдэхүүний сургуулийн хөтөлбөрийн алба олгоно.