МУБИС-ИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН "СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ" МАГИСТРЫН СУРГАЛТ
1. ТҮҮХ, ТУРШЛАГА
• МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн магистрантурын сургалт нь анх 10 магистранттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлж байв. Магистрантурын сургалтын хэлбэр өдөр 1,5 жил, эчнээ 2 жилийн хугацаатай хичээллэж байв. Тухайн үед тус сургуульд эрдмийн зэрэг, цолтой багш цөөхөн байсан тул магистр зэрэгтэй багш заахаас гадна зарим хичээлийг бүрэлдэхүүний сургуулиас зэрэгтэй багш нар ирж хичээл заадаг байсан.
• Сургуулийн эрдэм шинжилгээ-судалгааны тэргүүлэх чиглэл нь “Бага насны хүүхдийн цогц хөгжил”, “Сургуулийн өмнөх боловсролын онол-арга зүй” магистрантын сэдэв судалгааны тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгааг хийж хамгаалдаг байв.
• 2007 онд тус сургуулийн анхны 9 магистрант төгссөн юм. Энэ хугацаанд тус сургууль нь магистрантурын сургалтыг зохион байгуулах эрдмийн зэрэгтэй багш нараа бэлтгэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2023 оны байдлаар нийтдээ 17 докторын зэрэгтэй багштай болсон бөгөөд өөр өөрсдийн мэргэшлийн чиглэлээр сургалтын төлөвлөгөөнд заасан хичээлийн стандарт, хөтөлбөрийг боловсруулан хөтөлбөрийн хороогоор баталгаажуулан сургалтыг зохион байгуулж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн магистрантурын сургалтыг зохион байгуулах эрдмийн зэрэгтэй багш нарын бүрэлдэхүүнтэй болсон нь давуу тал юм.
• Энэ хугацаанд нийтдээ 5 удаа магистрын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулжээ. АНУ-ын Нью-Мехико их сургуулийн доктор К.Кауе багштай хамтран тус сургуулийн багш нар хичээлийг хамтран зааж, магистрантуудад зориулсан зөвлөмж, бие дааж унших сургалтын материалыг хэвлүүлж тэдний хүртээл болгож байв. Түүнчлэн магистрантуудын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг сургуулийн зүгээс зохион байгуулахын зэрэгцээ МУБИС-иас жил бүр зохион байгуулдаг. Энэ хуралд магистрантуудад магистрантууд илтгэж тавьж хэлэлцүүлэн, үр дүнг МУБИС-иийн эрдэм шинжилгээний “Оюуны хөтөч”, “Лавай” онол-аргазүйн сэтгүүлд хэвлүүлэн олны хүртээл болгохоос гадна 2013-2014 оны хичээлийн жилд проф. Ж.Батдэлгэр, дэд проф. Л.Алтансувд, дэд проф. Ц.Наранцэцэг “Магистрантын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл” нэртэйгээр бие даасан эмхэтгэлийг хэвлүүлэн гаргажээ. 2005-2022 онуудад тус сургуулийн магистрантын сургалтад 319 магистрант элссэн бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилээс 2022 оны хугацаанд БНХАУ-аас 79 магистрантууд элсэн суралцсан байна.
1. ХӨТӨЛБӨРИЙН НЭР: "Сургуулийн өмнөх боловсрол" Индекс 011202
2. СУРГАЛТЫН ХЭЛБЭР: Өдөр
3. ХӨТӨЛБӨРИЙГ ХАРИУЦАХ СУРГУУЛЬ, САЛБАРЫН НЭР, ХАРИЛЦАХ ХАЯГ: МУБИС-ийн хичээлийн 8-р байр, Ард Аюуш-18, Баянгол дүүрэг, Улаанбаатар хот
4. ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛСАН БАГИЙН ГИШҮҮД:
Багийн ахлагч Д.Туяа /Дэд. проф. Доктор (Ph.D)/
Багийн гишүүд:
Ж.Батдэлгэр, /Проф. Доктор (Ph.D)/
Л.Алтансувд /Дэд. проф. Доктор (Ph.D)/
Ц.Оюунгэрэл /Доктор (Ph.D)/
О.Болор /Доктор (Ph.D)/
О.Отгонцэцэг Доктор (Ph.D)/
Б.Төртогтох /Доктор (Ph.D)/
П.Түмэндэмбэрэл /Доктор (Ph.D)/
Ш.Цэрэннадмид /Доктор (Ph.D)/
Б.Жавзандулам /Доктор (Ph.D)/
Ц.Золзаяа /Доктор (Ph.D)/
Т.Эрдэнэчимэг /Доктор (Ph.D)/
Б.Мөнхсүлд /Доктор (Ph.D)/
Б.Мягмар /Доктор (Ph.D)/
Г.Батжаргал /Доктор (Ph.D)/