

Дотоодын магадлан итгэмжлэл:
Хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь тухайн боловсролын зэрэг олгох сургалтын хөтөлбөр Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, шаардлага/стандарт/-ыг хангаж буй эсэхэд эрх бүхий хөндлөнгийн этгээд хараат бус үнэлгээ хийж, чанарыг баталгаажуулж, дүгнэлт гаргах үйл ажиллагаа юм. Манай сургууль бакалаврын хөтөлбөрийг 4 удаа магадлан итгэмжлүүлсэн.
Олон улсын магадлан итгэмжлэл:
“Багш, сургуулийн өмнөх боловсрол” 011201 хөтөлбөрийг Олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй АCQUIN байгууллага магадлан итгэмжлэгдсэн. юм. ACQUIN нь Европын боловсролын чанарын баталгаажуулалтын нэгэн гол төлөөллийн хувьд Европын магадлан итгэмжлэлийн ESG (European Standards and Guidelines) стандартыг хэрэгжүүлдэг. Тиймээс тус байгууллага ESG стандартад нийцтэй шалгуур шаардлагаар, чанарыг баталгаажуулдаг бусад байгууллагуудтай хамтарсан магадлан итгэмжлэл хийх, харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой.