СӨБС-ийн Арга зүйн тэнхимээс багш нарын дунд зохион байгуулсан “Бага насны хүүхдийн хөгжил ба хүрээлэн буй орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

 

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг захирал Б.Батжаргал

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Early Childhood Matters/Бага нас чухал" сэтгүүлийн өгүүллийг Ван Лиер сан болон Олон Улсын Алхам Алхамаар Холбоо (ОУААХ)-ны дэмжлэгтэйгээр Монгол хэлнээ орчуулан, Нээлттэй сургууль сонин болон өөрийн вэб сайтаар олны хүртээл болгодог. Арга зүйн тэнхимийн энэ удаагийн их семинараар БХАН-ийн захирал Б. Батжаргал дээрх ажлаа “Багш, СӨБ” хөтөлбөрт шингээх зорилгоор МУБИС-ийн СӨБС-ийн багш нарт танилцуулж санал солилцлоо. Бага насны хүүхдийн хөгжлийг цогцоор авч үзэх үзэл санааны хүрээнд орчин, эцэг эхийн оролцоо нь хөтөлбөрийн агуулгыг практикт хэрэгжүүлж байгаа шилдэ туршлага болохуйц сургалтын цахим хэрэглэгдэхүүн болж байгаагаараа энэхүү орчуулгын ажлын үнэ цэн оршиж байна. Багш нар энэхүү ажлыг талархан сайшааж, өөрсдийн хичээл, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, оюутны унших материалыг хүрээг тэлсэн ажил болсныг онцлон тэмдэглэсэн юм. Мөн Б. Батжаргал захирал цаашид орчуулах өгүүллийн сонголтыг СӨБС-ийн багш нар хийх саналыг тавьж, цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа. 

БХАН ба СӨБС нь Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд дараах 4 чиглэлийн ажлыг хийж байна. Үүнд:

  • Багшийн хөгжил
  • Хөтөлбөр сайжруулалт
  • Оюутны хөгжил
  • Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн

Дээрх чиглэлийн хүрээнд багш, оюутны сургалтууд, оюутны эрдэм шинжилгээний хурал болон бусад ажлуудыг хамтран зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна.

 

Бусад мэдээ