МУБИС-ийн СӨБС-ийн оюутнуудын дунд “Бага насны хүүхдийн хөгжил ба хүрээлэн буй орчин” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг “Early Childhood Matters/Бага нас чухал" сэтгүүлийн өгүүллийг Ван Лиер сан болон Олон Улсын Алхам Алхамаар Холбоо (ОУААХ)-ны дэмжлэгтэйгээр Монгол хэлнээ орчуулан, Нээлттэй сургууль сонин болон өөрийн вэб сайтаар олны хүртээл болгодог. Энэ ажлаа өргөжүүлэн, СӨБ-ын багш мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хүртээл болгохоор 2024 оны 03 сарын 06-ны өдөр МУБИС-ийн СӨБС-ийн оюутнуудын дунд хэлэлцүүлгийг БХАН-ийн захирал Б.Батжаргал зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт эчнээ болон өдрийн ангийн 50 орчим оюутан оролцож, 2021, 2022 онд орчуулагдсан өгүүллүүдийг орчуулан, бага насны хүүхдийн хөгжил, суралцахуйг дэмжиж буй олон улсын туршлагатай танилцаж, мэдлэгийн цар хүрээгээ өргөжүүллээ. Хэлэлцүүлгээр дараах агуулгаар ярилцлаа. Үүнд:

  1. Тоглонгоо суралцах орчин
  2. Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихэд асран хамгаалагчдын зан үйлд нөлөөлөх нь
  3. Хүүхдэд ээлтэй, суралцахуйг өдөөгч орчин

Оюутнууд сонирхсон асуултаа асууж, өөрийн орон нутгийн туршлага, авч хэрэгжүүлэх болон өөрийн хийж чадах зүйлсийн талаар ярилцсан сонирхолтой хэлэлцүүлэг болсон юм.

Бусад мэдээ