МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн танилцуулга
Түүхэн товчоо
Манай сургууль үүсч хөгжсөн цагаас эхлэн Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчдийг 60 жилийн турш бэлдсээр ирсэн баялаг түүхтэй, төрийн өмчит сургууль юм.
1962 онд УБИС-ийн харъяа Цэцэрлэгийн багшийн коллеж, 1996-1997 оны хичээлийн жилээс МУБИС-ийн бүрэлдэхүүний сургууль, 2014-2015 оны хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлтөөр МУБИС-ийн Багшийн сургуулийн харьяа Сургуулийн өмнөх боловсролын сургууль болсон. 2017 оноос одоог хүртэл МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулийн нэг СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ болон өргөжин хөгжиж байна.
Одоогоор Сургуулийн Өмнөх Боловсролын сургууль нь дараах алба нэгжийн бүрэлдэхүүнтэй МУБИС-ийн хичээлийн 8-р байранд үйл ажиллагаа явуулж байна Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь нь дараах алба, нэгж, тэнхимтэй үйл ажиллагаа явуулж байна.
Сүүлийн жилүүдэд МУБИС нь олон улсын жишигт нийцсэн их сургууль болж, хүүхэд бүрийг хөгжүүлэх чадамжтай багш бэлтгэх зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сургуулийн өмнөх боловсролын сургууль нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн, чанартай, хүртээмжтэй, үр ашигтай сургалтыг зохион байгуулах үндэсний хэмжээний багш, мэргэжилтэнг тасралтгүй бэлтгэхийн зэрэгцээ сургалт судалгаа, инновацын төв болон хөгжих зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Манай байгууллага Монгол улсын сургуулийн өмнөх боловсролын салбарын багш мэргэжилтэнг бэлтгэдэг төрийн өмчит ууган сургууль юм. Сургууль нь Хөтөлбөрийн алба, Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхим, Урлагийн тэнхим, Арга зүйн тэнхим, түшиц цэцэрлэг гэсэн бүтэцтэйгээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна. Манай сургуульд ОХУ, Австрали, Япон, Солонгос, Сингапур, АНУ, Хятад улсад суралцаж, мэргэжлийн арга зүй, ур чадвараа дээшлүүлсэн, эрдмийн арвин бүтээлтэй, суралцагчдыг үлгэрлэх арга барил, туршлагатай эрдэмтэн багш нар ажиллаж байна. Сургуульд нийт 29 эрдэмтэн багш ажиллаж, бакалавр, магистрын түвшиний 1355 оюутанд үйлчилж байдгаас гадна багш нарын 70 хувь нь докторын зэрэгтэй, 30 хувь нь докторант юм.
Сургалт:
Манай сургуульд дараах хоёр мэргэжлийн чиглэлээр бакалаврын хөтөлбөрөөр сурах боломжтой. Сургалтын хэлбэр өдөр, эчнээ, хөрвөх, зэрэглэл ахиулах хэлбэртэй байна.
Суралцахыг хүсэгчид бакалавр, магистрын хөтөлбөрийн сургалтад хамрагдаж болно. Бакалаврын сургалтыг өдөр (3.5-4 жил), эчнээ (4,5 жил), хөрвөх (1,5-2 жил) ангийн сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
Ахисан түвшний сургалтыг “Сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрөөр Сургуулийн өмнөх боловсролын магистрын зэрэг олгох сургалтыг тус тус зохион байгуулж байна.
ЭЕШ-ын оноо тухайн жилийн босго оноог харгалзах ба тухайн салбарт 5-аас дээш жил ажилласан, 30-аас дээш насны иргэнийг ЭЕШ-ын оноогүй элсүүлэн суралцуулах боломжтой.
Багш, хөгжмийн боловсрол хөтөлбөрөөр элсэгч нь хөгжмийн авьяас, ур чадварын шалгалт өгнө. Үүнд:
Бакалаврын зэрэгтэй хөрвөх ангийн элсэгч:
Хөрвөх эчнээ ангид зөвхөн бакалаврын зэрэгтэй элсэгч суралцах боломжтой. “Багш, урлагийн боловсрол” хөтөлбөрийн сургалтын төлөвгөөг тухайн элсэгчийн дипломтой дүйцүүлэн судлаагүй хичээлийг судална. Хичээлийн дүйцүүлэлтээс хамааран 45-60 орчим кредит судална. Сургалтын хугацаа нь судлах хичээлийн тооноос хамааран 1.5-2.5 жилийн хооронд хэлбэлзэнэ. 3-5 семестрийн хугацаанд 1 семестрийн 8 долоо хоног нь онлайн, 8 долоо хоног нь танхимд хичээллэнэ.
Хөрвөх ангид дараах мэргэжлийн бакалаврын зэрэгтэй элсэгч суралцах боломжтой.
“Багш, хөгжмийн боловсрол” хөтөлбөрөөр элсэгч нь ур чадварын шалгалт өгөхийн зэрэгцээ, цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажиллаж байсан бол давуу тал болох ба дүйцүүлэлтээр зарим хичээлийн кредитийн төлбөрөөс чөлөөлөгдөх боломжтой.
“Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурь, багш мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлүүдийг үзэж судлахаар тусгасан. Мэргэжлийн хичээл анги нийтээр, бүлгээр, ганцаарчилсан байдлаар зохион байгуулагддаг.
Тухайн ангийн суралцагчид мэргэжлийн хичээлээр үзэж судалсан агуулгаар концерт, сургуулийн ойн баяр, тэмдэглэлт үйл ажиллагаанд оролцох, бие даасан ангийн тоглолтыг зохион байгуулах уламжлалтай болсон.
Хөтөлбөрийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд бид гадаад, дотоодын олон их сургуультай хамтран ажиллаж байна. Тухайлбал: ХБНГУ-ын Бавар мужийн Боловсролын институт, АНУ-ын Нью Мексикийн их сургууль, Канзасын их сургууль, Хонконгийн боловсролын их сургууль, ОХУ-ын Москвагийн Багшийн их сургууль, Буриадын багшийн их сургууль, БНХАУ-ын ӨвөрМонголын багшийн их сургууль, БНСУ-ын Кеонины Боловсролын их сургууль, Австралийн Төв Күеенсландын их сургууль, Канадын Торонтогийн их сургуулиудтай багш, оюутан солилцоо, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллаж харилцан туршлага солилцдог уламжлал тогтлоо.
Олон улсын магадлан итгэмжлэл:
“Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрийг 2022-2023 оны хичээлийн жилд магадлан итгэмжлүүлэхээр ХБНГУ-ын Acquin байгууллагад хүсэлт хүргүүлэн, өөрийн үнэлгээний тайлан бичиж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.
Оюутны хөгжил:
Элсэхээс авхуулаад бүртгэн манай сургуулийн оюутан болох явц бүрд Хөтөлбөрийн албаны албан хаагчид байнга туслан дэмжиж, систем ашиглах, төлбөр төлөх, оюутны байраар хангах, цаашлаад хичээл сонголт хийх явц хүртэл зааж зөвлөн, хэрэгцээтэй үед дагуулан явж газарчлан зааварлах ч үе байна. Түүний дараагаар Багш мэргэжлийн удиртгал хичээлээр сургуулийн орчин, багш, албан хаагчидтай танилцах Багш гэх мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах чухал хичээлээр шинэ элсэгчид багагүй ойлголтыг авна. Хүн бол нийгмийн амьтан төдийгүй дараа дараагийн курс ахих тусам илүү нийгэмшиж, шинээр элсэгчдэд зааварчлах хүртлээ хөгжсөнийг харах бидний ажлын үр дүн гэж дүгнэдэг.