Хүүхдийн хөгжил, судлалын тэнхим

Хүүхдийн хөгжил, судлалын тэнхим

Тус тэнхим нь 2026 оны 1-р сард байгуулагдсан шинэ тэнхим бөгөөд бага насны хүүхдийн цогц хөгжил, түүний судалгаа шинжилгээний чиглэлийн сургалт, судалгааг голлон зохион байгуулдагаараа онцлогтой юм. Тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D)  Б.Жавзандулам ажиллаж байна. Тэнхимд доктор (Ph.D), дэд профессор Л.Ганцэцэг, доктор О.Болор, докторант Д.Хажидмаа, Х.Жүгдэрнамжил багш нар ажиллаж сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх сургалтын хөтөлбөр дэх заавал суралцах хичээлүүдээс "Цэцэрлэгийн сургалтын орчин", “Хүүхдийг судлах арга зүй", “Үйлийн судалгаа”, “Хүүхдийн хөгжлийн ажиглалт, үнэлгээ”, “Тоглонгоо суралцахуй”, “Хүүхдийн уран зохиол, уран уншлага”, “Тэгш хамруулах боловсрол” мөн сонгон суралцах хичээлээс “СӨБ-ын менежмент” "Хүүхдийн аюулгүй байдлын менежмент" зэрэг хичээлийг зохион байгуулдаг.

Жил бүр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдвээр уламжлал болгон бакалаврын оюутнуудад зохион байгуулж байна. Хурал энэ хичээлийн жилд 2026 оны 4-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдаж, нийт 23 илтгэлийг 60 гаруй сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжилээр суралцаж буй оюутнууд амжилттай хэлэлцүүлж оролцлоо.