“БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨЛӨВШИЛ-2026” Оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг "Боловсролын Хамтын Ажиллагааны нийгэмлэг"-тэй хамтран 2026 оны 4 дүгээр сарын 10 ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг нээж МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлыг нээж тус сургуулийн захирал, доктор Б.Мөнхзаяа, Хүүхдийн хөгжлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Жавзандулам нар хэлсэн үгэндээ энэ удаагийн хурлын зорилго, онцлог, өнөөгийн сургуулийн өмнөх боловсролын чиг хандлага, сургуулийн багш, оюутны эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлтэй нийцэж байгааг дурдаад, оюутан суралцагчдадаа илтгэлээ амжилттай хэлэлцүүлэхийг хүсэв. Оюутны эрдэм шинжилгээний хуралд 1-4 дүгээр курсийн нийт 24 оюутны дан буюу хамтран оролцогчтой илтгэл ирснээс хэлэлцүүлэгт 21 илтгэл тавьж хэлэлцүүллээ. Илтгэлийг тэнхимийн багш нарын төлөөлөл болсон 3 шүүгч шүүж, илтгэлийг 5 шалгуур 13 үзүүлэлт тус бүрээр 2-5 оноогоор дүгнэж нийт 50 онооноос шүүгч нар үнэлгээгээ өгч, 3 шүүгчийн нэгдсэн оноогоор дараах байрыг эзэлж, илтгэгч нар тодров.
Нэгдүгээр байр: "Таван настай хүүхдийн хөгжмийн бүтээлийг сонсоод илэрхийлэх чадварыг судалсан нь" 3-р курсийн оюутан Г.Оюун-Эрдэнэ, Б.Байгальмаа, Удирдагч Арга зүйн тэнхимийн хөгжмийн багш, Б.Наранцэцэг,
Дэд байр: "Таван настай хүүхдийн нийгэмшихүйн зарим чадварыг судалсан нь" 4-р курсийн оюутан О.Халиун, Удирдагч СӨБС-ийн зөвлөх багш, профессор Ж.Батдэлгэр, Гутгаар байр: "Хүүхдийн чадамж, сонирхлыг илрүүлэх эцэг эхийн ажиглалтын хуудасны туршилт үр дүн" 2-р курсийн оюутан В.Отгонцэцэг, 3-р курсийн оюутан М.Ням-Эрдэнэ, Удирдагч Хүүхэд хөгжлийн тэнхимийн багш, Доктор (Ph.D) О.Болор,
Тусгай байр: "Бага насны хүүхдийн бичиг үсгийн боловсролыг дэмжих үйл ажиллагааг судалсан нь"(Багшийн өөрийн үнэлгээний жишээн дээр) 4-р курсийн оюутан Н.Сэрчмаа, "СӨБС-ийн 1-4 курсийн оюутнуудын мэргэжлийн сэтгэл ханамжийг тодорхойлох нь" 2-р курсийн оюутан Д.Сансармаа, Д.Пүрэвсүрэн,
Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн нэрэмжит шагнал: "Таван настай хүүхдийн ухаалга утасны хэрэглээ ба хөгжлийн нөлөө" Эчнээ 4-р курсийн оюутан Ч.Олззаяа нар тус тус шалгарч, шагналыг хөтөлбөрийн зохицуулагч Н.Хажидсүрэн гардуулав. Идэвхтэй оролцсон оюутнууддаа цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.
Хүүхдийн хөгжил судлалын тэнхим