“HI MNUE” ШИНЭ ОЮУТНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
МУБИС-ийн Сургуулийн Өмнөх Боловсролын сургуулийн шинэ элсэгч оюутнуудад зориулсан “HI MNUE” өдөрлөг 2026 оны 10 дугаар сарын 8-ны өдөр зохион байгуулагдлаа. Өдөрлөгт 1 дүгээр курсийн 260 гаруй оюутан оролцож, сургуулийн бүтэц, тэнхим, алба нэгжийн танилцуулга, сургалт, үйл ажиллагаа, хөтөлбөр, оюутны клубүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, ахлах курсийн оюутнуудын суралцах арга барилын туршлагыг сонсож, санал хүсэлтээ илэрхийллээ. Өдөрлөгийн өртөөчилсөн аяллын онцлог нь сургуулийн орчин, үйл ажиллагаатай танилцаж, сонирхолтой даалгаврыг багаар гүйцэтгэхийн зэрэгцээ шинэ оюутнуудыг их сургуулийн орчинд дасан зохицоход нь дэмжлэг үзүүлсэн, оюутан насны дурсамж дүүрэн аяллын эхлэлийг эрч хүч, урам зоригоор эхлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.Өдөрлөгийг зохион байгуулахад дэмжин ажилласан, сургуулийн удирдлага, багш, албан хаагчид, ахлах курсийн оюутнууд, СӨБС-ийн Оюутны зөвлөл, “Оюутны өнгө”, “Номын клуб” сайн дурын клубуудийн гишүүд болон идэвхтэй оролцсон шинэ элсэгч оюутнууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье


