ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 32, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 62 ДАХЬ ӨДӨР, МУБИС-ИЙН ТҮҮХТ 75 ЖИЛИЙН ОЙН БОСГОН ДЭЭР ШАГНАЛ ГАРДУУЛАВ.
ЭРДМИЙН ЦОЛ: МУБИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2026 оны 09 дүгээр сарын 25 өдрийн шийдвэрээр МУБИС-ийн СӨБС-ийн Хөтөлбөрийн албаны дарга БАТХУЯГИЙН ТӨРТОГТОХ-д ДЭД ПРОФЕССОР цол,
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН: МУБИС-ийн СӨБС-ийн Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын тэнхимийн багш доктор (Ph.D) БАТ-ЭРДЭНИЙН МӨНХСҮЛД,
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ЖУУХ БИЧИГ: МУБИС-ийн СӨБС-ийн нарийн бичгийн дарга УЛАМБАЯРЫН САЙНБУЯН, МУБИС-ийн СӨБС-ийн Хөтөлбөрийн албаны оюутны хөгжил хариуцсан мэргэжилтэн МЭНДСАЙХАНЫ МАРАЛМАА нарыг шагнаж урамшуулав.
“ДИЖИТАЛ ХИЧЭЭЛ -УХААЛАГ ТЕХНОЛОГИ” АЯНЫ ШИЛДЭГ ЦАХИМ ХИЧЭЭЛ: МУБИС-ийн Ректорын 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/330 дугаар тушаалаар “Дижитал хичээл -Ухаалаг технологи” шилдэг цахим хичээлийн аяны хүрээнд багш нар нэгдүгээр шатны шалгаруулалтад 35 цахим хичээл боловсруулж оролцсоноос, хоёрдугаар шатанд бакалаврын 8, магистрын 9, докторын 2 нийт 22 багшийн 19 иж бүрэн цахим хичээлүүд шалгарсан бол сүүлийн шатны шалгаруулалтаар 15 шилдэг цахим хичээл шалгарчээ.
ГУТГААР БАЙР: "Бага насны боловсролын философи" багц хичээлээр СӨБС-ийн багш БАТХУЯГИЙН ТӨРТОГТОХ, "Сургуулийн өмнөх боловсролын багшийн менежмент" багц хичээлээр СӨБС-ийн багш ДАШНЯМЫН ХАЖИДМАА нар шалгарсан байна.
“СПОРТЫН НААДАМ”-ЫН ШАГНАЛ: Ширээний теннисний төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ: МУБИС-ийн СӨБС-ийн багш профессор ЖАМСРАНДОРЖИЙН БАТДЭЛГЭР, Даамны төрөлд АЛТАН МЕДАЛЬ: МУБИС-ийн СӨБС-ийн багш доктор (Ph.D) БАТ-ЭРДЭНИЙН МӨНХСҮЛД, Дартсын ганцаарчилсан төрөлд АЛТАН МЕДАЛЬ: МУБИС-ийн СӨБС-ийн багш НЯМЛХАГВАГИЙН ТҮВШИНЛХАГВА, Дартсын ганцаарчилсан төрөлд ХҮРЭЛ МЕДАЛЬ: МУБИС-ийн СӨБС-ийн Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн МИШИГДОРЖИЙН БЯМБАХИШИГ, Дартс багийн төрөлд МӨНГӨН МЕДАЛЬ: МУБИС-ийн СӨБС-ийн багш нар доктор (Ph.D) Ц.Золзаяа, Н.Түвшинлхагва, М.Маралмаа, М.Бямбахишиг нар шалгарав.
Түүхэн он цагийн хэлхээнд мөрөө үлдээсэн үе үеийн ахмад багш, албан хаагчид, эрдмийн их үйлсийг үргэлжлүүлж буй хамт олон, өнөөдрийг бүтээж, ирээдүйг гэрэлтүүлсэн оюутан залуус та бүхэнд эрдмийн их өргөөнийхөө 75 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье!







