Нийслэлийн СӨБ-ын мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчидтэй “Өглөөний уулзалт” зохион байгууллаа.

Нийслэлийн СӨБ-ын мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгч, аргазүйчидтэй “Өглөөний уулзалт” зохион байгууллаа.

Сургуулийн өмнөх боловсролын хүний нөөц, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих хүрээнд СӨБ-ын багшийн мэргэжлээр суралцагчдыг нэмэгдүүлэх болон цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, санал солилцох зорилготой уулзалт зохион байгууллаа. Уулзалтын хүрээнд МУБИС-ийн СӨБС-ийн цаашид баримтлах бодлого, элсэлтийн төлөвлөлт, элсэх үйл явц, багшийн туслах бэлтгэх үе шат зэргийг танилцуулж санал солилцлоо. Цэцэрлэгүүд цаашид багшийн туслахыг бакалаврын түвшинд суралцуулах, арга зүйн сургалтууд авах, элсэлтийн үйл ажиллагааг дэмжин “1 цэцэрлэг 1 элсэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаа мэдэгдэв. Уг уулзалтаар зочдын төлөөлөл МУБИС-ийн СӨБС-ийн төгсөгчийг багшаар авах сонирхолтой, мөн шинэчилсэн хөтөлбөрийн арга зүй эзэмшсэн шинэ төгсөгчдөөс суралцдаг тухай цохин тэмдэглэсэн юм. Цаашид уг уулзалт уламжлал болгон явуулах бөгөөд бид дараагийн уулзалтыг орон нутгийн төлөөлөлтэй цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Хөтөлбөрийн алба

Related news