Энэ удаагийн цугларалтын гол ач холбогдол бол үндэсний хэмжээнд цэцэрлэгийн багш бэлтгэдэг СӨБС-ийг бага насны хүүхэдтэй ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн, олон улсын байгууллагад ажилладаг гол төлөөлөгчдөд сурталчилж байгаа үйл явдал боллоо. Түүнчлэн “Багш, Сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөрөөр суралцагч 3-р курсын оюутнуудтай уулзалт зохион байгуулсан. Ирэх жил төгсөгчид, ирээдүйн багш мэргэжлээр бэлтгэгдэж байгаа оюутнуудтай уулзалт, ярилцлага өрнүүлэн бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр ажилладаг дотоодын болон олон улсын байгууллагад байгууллагын үйл ажиллагааны талаар мэдээллийг хүргэлээ. Бага насны хүүхдийн хөгжилд МБНХХС-ний байгууллага, гишүүд ямар хувь нэмэр оруулдаг талаар биечлэн уулзаж, оюутнууд сонирхсон асуултаа тавьсан үр өгөөжтэй ярилцлага боллоо.
Уулзалт ярилцлагын үеэр 2018 оны төгсөгч М.Мөнхцэцэг “Лантуу дохио” ТББ-ийг төлөөлөн оролцсон Сүхбаатар дүүргийн 24-р цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажилладаг.
Тэрээр “Би өмнө нь Ид шидийн орон төслийн анхны цэцэрлэгийн эрхлэгч, бага боловсролын менежер, Гэрэлт ордон цэцэрлэгүүдэд ажиллаж байсан өнөөдөр би СБД-ийн 24-р цэцэрлэгийн хөгжмийн багшаар ажиллаж байна. СӨБС маань маш чадварлаг төгсөгчдийг бэлтгэн гаргадаг, улс эх орны өнцөг булан бүрд энэ л сургуулийн төгсөгчид манлайлан ажиллаж байна. Бид бүлгийн багш мэргэжлээр төгссөн хэдий ч олон талын ур чадварыг мэргэжлийн хичээлээр эзэмшиж гарсны нэг жишээ би хөгжмийн багшаар ажиллах хэмжээний мэдлэг, чадварыг олгосон” хэмээн эрдэмтэн багш нартаа талархаж явдгаа илэрхийллээ”
МБНХХС-ний байгууллага, гишүүд та бүхэнд ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
2024 оны 04 сарын 09-ны мягмар гарагт