Хүүхдийн хөгжил, судлалын тэнхимийн их семинар болов.
“Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэвлүүлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт Хүүхдийн хөгжил судлалын тэнхимийн их семинарт МУБИС-ийн болон бусад их дээд сургуулийн оюутнууд, профессор багш нар, докторантууд өргөнөөр оролцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. Бидэнд эрдмийн ажлын үнэтэй туршлагаа хуваалцсан Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор Х.Отгонбаатарт талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.