“ЦЭЦЭРЛЭГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН АЖЛЫН ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

📚 “ЦЭЦЭРЛЭГИЙН СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН АЖЛЫН ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА” СЭДЭВТ ЛЕКЦ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн СӨНХ-ийн сурган, сэтгэл судлалын тэнхимээс “Цуврал лекц-2” арга хэмжээний хүрээнд зочин профессорыг урьж, сонирхолтой лекц зохион байгууллаа. Энэ удаагийн лекцийг МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн багш, дэд профессор Д.Дэлгэрмаа удирдан явуулж, “Цэцэрлэгийн сэтгэл зүйчийн ажлын орчин үеийн хандлага” сэдвээр мэдлэг, туршлагаа хуваалцлаа. Тус лекцээр цэцэрлэгийн сэтгэл зүйчийн мэргэжлийн үйл ажиллагаа, ажлын орчин, орчин үеийн чиг хандлагын талаар мэдлэгээ өргөжүүлэх боломж бүрдсэн юм. Тус арга хэмжээ нь бага насны хүүхдийн сэтгэл зүйч хөтөлбөрийн оюутнууд, багш, судлаачдын мэргэжлийн мэдлэг, ойлголтыг баяжуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой байлаа. Үнэтэй мэдлэг, туршлагаа хуваалцсан зочин профессортоо талархал илэрхийлье.

Зохион байгуулагч: МУБИС-ийн СӨБС-ийн СӨНХ-ийн сурган, сэтгэл судлалын тэнхим

Бусад мэдээ