“Эерэг хандлага–итгэлийн эхлэл” нөхөрсөг уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн байранд “Эерэг хандлага – Итгэлийн эхлэл” сэдэвт нөхөрсөг уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээг МУБИС-СӨБС-ийн Ёс зүйн дэд хорооноос санаачлан, нийтлэг үйлчилгээний ажилтнуудад зориулан зохион байгуулсан бөгөөд оролцогчид идэвх, санаачилгатай оролцлоо.

Уулзалтын хүрээнд:
 - Байгууллагын ёс зүйн суурь ойлголт
 - Үйлчилгээний ажилтны үүрэг, үнэ цэнэ
 - Харилцааны соёл, эерэг хандлагын ач холбогдол
 - Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам
Стрессийн үед зөв харилцах чадвар зэрэг агуулгыг хэлэлцэж, кейс ажиллах, дүрд тоглох дасгал, харилцан ярилцлага зэрэг оролцоонд суурилсан арга хэлбэрээр зохион байгуулсан нь онцлог байлаа.

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд оролцогчдын ёс зүйн мэдлэг ойлголт нэмэгдэж, харилцааны ур чадвар сайжирч хамтын эерэг уур амьсгалыг бүрдүүлэх хандлага бэхэжсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо. Цаашид байгууллагын үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, эерэг хандлагыг түгээх зорилгоор ёс зүйн салбар хороотой хамтран зохион байгуулах үйл ажиллагааны санал солилцож, хэрэгжүүлж ажиллахаар болов. Сургалтын үеийн цайны завсарлагын материалыг сайн дурын үндсэн дээр 3 тэнхимийн багш нар, хөтөлбөрийн алба болон сургуулийн захиргаа (захирал)-аас бэлтгэн дэмжлэг үзүүлсэнд, идэвх санаачилгатай оролцсон албан хаагчдадаа талархал илэрхийлье.

Бусад мэдээ